“БСБ ФИНАНС”

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

“БСБ Финанс” ББСБ нь 2011 оноос БСБ салбар дэлгүүрүүдийн борлуулж байгаа цахилгаан бараа, компьютер, гар утас, оффис болон гэрийн тавилга зэрэг төрөл бүрийн барааг хурдан шуурхай зээлээр худалдан авах боломжийг худалдан авагч нарт олгон үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн бараа худалдан авах зээлээс гадна иргэд болон аж ахуйн нэгжид зориулсан автомашин худалдан авах зээл, бизнес болон өрхийн хэрэгцээнд зориулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалсан бүх төрлийн зээлийн үйлчилгээг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хурдаа сайжруулах зорилгоор Дижитал эрин үетэй хөл нийлүүлэн гар утсанд суурилсан бараа худалдан авалтын аппликейшн хөгжүүлэн зах зээл дээр нэвтрүүлсэн. Хэрэглэгч, харилцагч та бүхэн аппликейшн татан авч зээлийн эрхээ тооцоолуулан, өөрт ойр байрлах салбар дээр очиж 1 удаа гэрээ байгуулан хаанаас ч, цахимаар хүссэн бараагаа худалдан аваарай.