“БСБ ФИНАНС” ББСБ-ЫН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1.    Энэхүү хувийн мэдээллийн бодлого /цаашид “Бодлого” гэх/ нь хэрэглэгч БСБ Финанс ББСБ-ын аппликейшн /цаашид “Апп” гэх/-д нэвтрэх, бүртгүүлэх, баталгаажуулах, түүний үндсэн болон туслах цэсүүдэд байршсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх, төлбөр тооцоо хийх болон бусад хэлбэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад ашиглагдана.
  2.    Энэхүү бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
    1.          Хэрэглэгч” гэдэг нь 18 насанд хүрсэн, Апп-ийг ухаалаг утсандаа татан авч суулгах боломжтой, ББСБ-аас хэрэглэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан, Апп-д хувийн мэдээллээ бүрэн оруулсан, цахим зээлийн эрх нээх, бараа худалдан авах зээлийн гэрээ байгуулсан болон бусад хэлбэрээр ашиглаж байгаа хэрэглэгчийг;
    2.          Бүртгэлгүй хэрэглэгч” гэж хэрэглэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй, Апп-д зарим хувийн мэдээллээ оруулсан боловч цахим зээлийн эрх нээх, бараа худалдан авах зээлийн гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг;
    3.          "Мэдээлэл цуглуулах” гэдэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авах, бүрдүүлэх, системд бүртгэх ажиллагаа;
    4.          Мэдээлэл ашиглах” гэдэг нь мэдээллийн эзний хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү бодлогын гуравдугаар бүлэгт заасны дагуу ашиглах;
    5.          "Мэдээлэл боловсруулах" гэдэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
  3.    Энэхүү бодлогоор БСБ Финанс ББСБ /цаашид “ББСБ” гэх/ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ 

  1.    Хэрэглэгч бодлоготой танилцаж зөвшөөрөл өгөхийнхөө өмнө “ДАН” Төрийн танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр таниулж баталгаажуулна.
  2.    Доорх мэдээллүүд нь дангаар эсхүл хэд хэдэн мэдээлэл хамтдаа хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна. Үүнд:
    1.          Хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, шуудан болон цахим шуудангийн хаяг, утасны дугаар;
    2.          Хөрөнгө, санхүү орлогын мэдээлэл;
    3.          Гуравдагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэл:
  • НД - Нийгмийн даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа;
  • Татвар - Татварын өргүй эсэх лавлагаа;
  • ШШГЕГ- Өр төлбөргүй эсэх лавлагаа;
  • МонголБанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;
    1.    Хэрэглэгч Апп ашиглахын тулд шаардлагатай хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, эрсдэлийг өөрөө хүлээнэ.
    2.    Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ
ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, ХАДГАЛАХ

  1.    Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглахыг ББСБ-д зөвшөөрсөн болно. Үүнд:
    1.          Хүсэлтийн дагуу шинэ хэрэглэгчээр бүртгэх;
    2.          Апп-д байршиж буй хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангах;
    3.          Хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх;
    4.          Систем, программын тусламжтайгаар цуглуулсан мэдээлэл болон бусад мэдээлэлд үндэслэн  дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, санхүүгийн чадавхыг тогтоох;
    5.          Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа хийх;
    6.          Санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг хүргэх;
    7.          Хуульд заасан бусад тохиолдол.
  2.    ББСБ нь хувийн мэдээллийг хадгалахдаа дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
    1.          Хэрэглэгчийн буруутай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бусад тохиолдолд хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх, хуульд заасны дагуу хамгаалах;
    2.          Хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад задруулахгүй байх;
    3.          Шүүх, прокурор, цагдаа болон бусад эрх бүхий байгууллага албан ёсны шийдвэр, шаардлага хүргүүлэхээс бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг дамжуулахгүй байх;
    4.          Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах;
    5.          Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, пин кодын хадгалалт, Апп-ийг татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлаа өөрөө хариуцна;
    6.          Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд заасан арга, хэлбэр, хугацаагаар хадгална.
  3.    ББСБ нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд:
    1.          Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагаар;
    2.          Эрх бүхий зохицуулагч байгууллага, МонголБанк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянан шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсаны дагуу;
    3.          Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
    4.          Зээлийн мэдээллийн санд мэдээлэл гаргаж өгөх;
    5.          Хэрэглэгчийн мэдээлэлд хандах эрхтэй буюу итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
    6.          Хуульд заасан бусад;

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ

  1.     Хэрэглэгч нь Апп-д утасны дугаар оруулсан, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа хувийн мэдээлэл (бичиг баримтын болон биометрийн мэдээллийг) уншуулсан, “Зөвшөөрөх” эсхүл “Татгалзах” зэрэг бусад аливаа үйлдлийг Апп дээр хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл, зөвшөөрөл гэж тооцогдоно.
  2.     Хэрэглэгч нь энэхүү хувийн мэдээллийн бодлогыг уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудалд үйлчилгээ эрхлэгч хариуцлага хүлээхгүй.
  3.     Энэхүү зөвшөөрөл хүчин төгөлдөр болсноор ББСБ нь 3.1-т заасны дагуу мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах эрх үүснэ. 
  4.     Хэрэглэгч нь Апп ашиглахдаа оруулсан өөрийн хувийн мэдээллийг "Миний мэдээлэл" цэсээр дамжуулан мэдээллийг өөрчлөх, удирдах боломжтой.

ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАХ

  1.    Хэрэглэгч өөрийн хүсэлтээр Апп-д холбогдсон тус журмын 2.1-т заасан мэдээллийг устгуулахаар хүсэлтээ гаргаж болно.
  2.    Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг устгуулах хүсэлтийг бичгээр болон цахимаар гаргана.
  3.    Хэрэглэгч бүртгэлээ цуцлуулах бол үйлчилгээний салбарт өөрийн биеэр цахим иргэний үнэмлэхтэйгээ ирж цуцлах боломжтой.
  4.    Цахимаар цуцлах хүсэлт илгээх тохиолдолд хэрэглэгч өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягнаас [email protected] и-мэйл хаягруу хүсэлтээ илгээнэ.
  5.    Хэрэглэгчийн хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор ББСБ нь хэрэглэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хянаж шийдвэрлэнэ.
  6.    Бүртгэлгүй хэрэглэгч нь Апп-д бүртгэлтэй дугаараасаа ББСБ-ын 7507-0008 тусгай дугаарт холбогдон өөрийн мэдээллээ идэвхгүй болгох боломжтой.
  7.    Бүртгэлгүй хэрэглэгч нь өөрийн ойрын болон садан төрлийн /эхнэр, нөхрийн/ мэдээллийг устгуулах талаар хүсэлт гаргах эрхгүй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд ББСБ нь устгахаас татгалзах эрхтэй.
  8.    Татгалзсан тухай бүр хүсэлт гаргасан этгээдэд болон тухайн үндсэн хэрэглэгчид ажлын 5 хоногийн дотор мэдэгдэнэ.
  9.    ББСБ нь хэрэглэгчийн мэдээллийг Монгол улсын хуулийн дагуу дор хаяж 6 жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй.

ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ

  1.    Хэрэглэгч нь 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн турш өөрийн хүссэн үедээ Апп-ийг ашиглан дараах үйлчилгээг авах эрхтэй:
    1.          Зээлийн үйл ажиллагаа;
    2.          Итгэлцлийн үйлчилгээ;
    3.          Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;
    4.          Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
  2.    Хэрэглэгч үйлчилгээний гарын авлага, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээний болон системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг:
    1.          Бүх төрлийн мессеж, сонордуулга хүргэх суваг –7277-0900
    2.          Мэдээлэл үйлчилгээний ажилтантай холбогдох – 7507-0008 
    3.          Салбар нэгж , сошиал хуудас /Facebook: БСБ Финанс ББСБ/, вэб хуудас /www.bsbfinance.mn/-аар авах боломжтой

ДОЛОО. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО,
ТҮҮНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

  1.    ББСБ нь энэхүү хувийн мэдээллийн бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ тухай хуанлийн 30 (гуч) хоногийн дотор Апп-аар дамжуулан мэдээлнэ.
  2.    Энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

НАЙМ. ХАРИУЦЛАГА

  1.    ББСБ нь энэхүү хувийн мэдээллийн бодлогын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой хэрэглэгчид учирсан бодит хохирлыг хариуцна.
  2.    Хэрэглэгч нь гар утсаа бусдад ашиглуулсан, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан, бусдад ашиглах боломж олгосон, Апп татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй (jailbreak/rooting хийсэн буюу үйлдвэрлэгчийн үйлдлийн системийг өөрчилсөн) зэрэг нөхцөл байдлын улмаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч өөрөө бие даан бүрэн хариуцах ба ББСБ хариуцлага хүлээхгүй.
  3.    Хэрэглэгч Апп-д хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан, гар утасны дугаар, бусад хувийн мэдээлэл өөрчлөгдсөн талаарх мэдээллээ ББСБ-д мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хариуцлагыг хэрэглэгч өөрөө бие даан бүрэн хариуцах ба ББСБ хариуцлага хүлээхгүй.
  4.    Хэрэглэгч нь гүйлгээний мэдээллээ зааврын дагуу бус санаатай болон санамсаргүй шалтгаанаар алдаатай, буруу оруулсан, гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас үүдэн мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлснээс үүсэх хариуцлагыг хэрэглэгч өөрөө бие даан бүрэн хариуцах ба ББСБ хариуцлага хүлээхгүй.
  5.    Сүлжээний эсхүл техникийн саатал үүссэн, хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, гацсан, ББСБ-аас үл хамаарах шалтгааны улмаас бүтээгдэхүүн үйлчилгээ авах болон гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн түүний улмаас учирсан хохирлыг ББСБ хариуцахгүй.

ЕС. ГОМДОЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  1.    ББСБ нь хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
  2.    Энэхүү хувийн мэдээллийн бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 

ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ.